Танилцуулга

Сайншанд сумын “Ургах наран” 11-р цэцэрлэг




Дорноговь    аймгийн     Сайншанд  сумын   3 –р багийн   нутаг дэвсгэрт   оршин буй   11 – р цэцэрлэг  нь  анх  2015 оны 10 сарын  09 – нд  150 хүүхэд  хүлээн  авах хүчин   чадалтайгаар   үйл ажиллагаагаа     явуулж       эхэлсэн     ба   одоо     27     багш  ажилчидтай  7  бүлэгт  180 хүүхэд  хүлээн  авч  үйл  ажиллагаагаа  явуулж байна.


Тус цэцэрлэг нь  төрөлх нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачуудын   сайн сайхны төлөө   ,сурч   хүмүүжих   таатай   орчныг   бүрдүүлэхэд   дэмжиж,   Дорноговь   аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар  энэхүү "УРГАХ НАРАН" цэцэрлэгийг барьж байгуулж босгосон  нь    гэрэлт  ирээдүй  болсон  хүүхэд багачуудын  минь  хувьд сурч,боловсрох ,мөн хөгжих үүд хаалга нээгдсэн. 

Нутгийн зөвлөлөөс Дорноговь аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд" ТББ -тай хамтарч Хөгжлийн бэрхшээлтэй  ангийг   шинээр нээн    тусгай    тоног төхөөрөмжөөр анги   танхим   тохижуулан   үйл   ажиллагаа  явуулж   байгаа   нь   эцэг   эх   олон   нийтийн талархлыг хүлээж байна.

Боловсролын  чанар   хүртээмжийг  нэмэгдүүлэх  ,  бие   даасан   бүтээлч үйл   ажиллагааг дэмжих замаар багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн, сургалтын байгууллагын  үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог  нэмэгдүүлж хамтран   ажиллаж байна.

Манай багш нарын бүрэлдэхүүнд :

1-5 жил ажилласан 4

 5-10 жил ажилласан 2

10-аас дээш  жил  ажилласан 2  багш  ажилладаг   нь  залуу боловсон  хүчний хүрэлцээ хангамж сайн байна.  

Мэргэжлийн өндөр ур чадвартай   тогооч   нар эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр тохилог орчинд    эрүүл  хүнсээр  амт чанар  сайтай,  илчлэг тэжээллэг хоолоор хүүхэд багачуудад үйлчилж байна. Мэргэжлийн эмч яаралтай тусламж үзүүлэх мини аптектай,эмчилгээ   үйлчилгээ,   эрүүл   мэндийн   сургалт   явуулах   тусгай   өрөөтэй. Бага   насны хүүхдийг   хөгжүүлэхэд   нийцүүлэн   тохижуулсан   анги,  биеийн тамир хөгжмийн танхимтай. Энд хүүхдийн авьяас сонирхлын хөгжүүлэх дэмжих зорилгоор бүжиг, дуу,зураг,   шатар,     нэмэлт   сургалтуудыг   хичээллүүлж   байна.   Эдгээр   сургалтанд хүүхдүүдийн 75% нь хамрагддаг.






No comments:

Post a Comment